(Эрэгтэй, эмэгтэй хүний оргазмыг сайжруулах, G цэгийг тодруулах, үтрээний агшилт лазер эмчилгээ, үтрээний филлер)
Зарим оронд (жишээ нь Хятад, Тайланд) хамрын мэс засал олон удаа хийлгэж, асуудал үүссэн, terminal state хамартай болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүст өөрийн мөгөөрсийг ашиглан хамрыг дахин засах мэс засал хийдэг.
(Ботокс, Rejuran Healer, арьсны чийгшүүлэгч тарилга, Growth factor-өсөлтийн хүчин зүйлсийн тарилга, PRP (Platele rich plasma), утас өргөх, өөх шилжүүлэн суулгах + үүдэл эс, HIFU гэх мэт)
5. Үс засалт
Өнөөдрийн байдлаар БНСУ-ын гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд мэс заслын дараах LED тоног төхөөрөмжийн эмчилгээ, хулууны шүүс, хаван бууруулах нэмэлт бүтээгдэхүүн зэрэг хаван бууруулах үйлчилгээтэй дараах арчилгаа хийхээс гадна мэс заслын өмнө, хойно үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээ байхгүй байгаа нь үнэн юм.
Стариум гоо сайхны мэс заслын эмнэлгийн олон төрлийн хөтөлбөрт багтсан дараах арчилгаа нь бусад гоо сайхны мэс заслын эмнэлгүүдээс илүү онцгой бөгөөд давуу талтай.
Гэвч илүү онцлох нэг давуу тал нь мэс заслын өмнөх урьдчилсан арчилгаа гэж үзэж болно. Одоогоор БНСУ-ын гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд мэс заслын өмнөх урьдчилсан арчилгаа гэсэн ойлголт огт байдаггүй. Гэхдээ Стариум-ийн ихэнх хөтөлбөр нь гоо сайхны мэс заслын үр дүнг сайжруулах урьдчилсан арчилгаа гэсэн шинэ ойлголтыг бий болгож байна
Гоо сайхны мэс заслын дараа шарх нь үрэвслийн үе шат (Inflammatory phase), өсөлтийн үе шат (Proliferative phase), боловсролтын үе шат (Remodeling phase)-ыг туулдаг. Стариум гоо сайхны мэс заслын эмнэлэг нь дархлааг дэмжих хөтөлбөр, захиалгат дусал, цус цэвэрлэх (Гэрлийн фотон эмчилгээ), судасны цэвэрлэгээ (хелатын эмчилгээ) зэрэг бүтээгдэхүүнээр үрэвслийн болон өсөлтийн үе шатанд сайнаар нөлөөлж, шарх эдгэрэлтийг түргэсгэх боломжтой. Ингэснээр эрүүл үйлчлүүлэгчдийн мэс заслын дараах сэргээх хугацааг (down time) багасгах боломжтой.
Чихрийн шижин, урт хугацааны стероид хэрэглэх шаардлагатай өвчтэй үйлчлүүлэгчдийн шарх нь хэвийн эдгэрэхгүй байх нь элбэг бөгөөд эдгэрэлтийн хугацаа хойшилж, зарим тохиолдолд архаг шарх үүсч, удаан хугацааны нэмэлт эмчилгээ шаардагддаг. Ийм өвчтэй хүмүүс мэс заслын дараах шархны асуудлаас ихэвчлэн санаа зовдог. Ийм архаг өвчтэй үйлчлүүлэгчдэд Стариум-ийн дээрх хөтөлбөр нь эдгэрэлтийн хоцролтоос үүдэлтэй санаа зовнилыг багасгахад тусалж чадна.
Гоо сайхны мэс заслын дараа үрэвслийн үе шат, өсөлтийн үе шат, боловсролтын үе шатыг туулсны дараа эцсийн сорви бий болно. Боловсролтын үе шатанд коллаген зэрэг утаслаг эдийн өсөлт багасч, үүсэлт ба задрал нь тэнцвэржиж, үүссэн коллагенийг дахин зохион байгуулах үйл явц явагддаг. Стариум-ийн дээрх урьдчилсан арчилгааны хөтөлбөр нь боловсролтын үе шатанд сайнаар нөлөөлж, гоо сайхны мэс заслын дараах сорвийг хамгийн сайн байдалд үлдээх боломжийг олгодог.
Бусад гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд мэс заслын өмнө үйлчлүүлэгч өөрөө арьсаа цэвэрлэсний дараа шууд мэс заслын өрөөнд орж мэс засал хийлгэдэг. Харин Стариум эмнэлэг нь мэс засал хийлгэх бүх үйлчлүүлэгчдэд мэс заслын өрөөнд орохын өмнөх тайвшруулах арьс арчилгаа болон цэвэрлэх үйлчилгээг арьс арчилгааны мэргэжилтнээр үзүүлдэг. Энэ нь гоо сайхны мэс заслын нүүрний арьсны байдлыг хамгийн сайн байдалд байлгаж, мэс заслын үр дүнд чухал нөлөө үзүүлэхэд тусалдаг.
Өндөр даралттай хүчилтөрөгчийн сав бүхий гоо сайхны мэс заслын эмнэлэг БНСУ-д байхгүй. Өндөр даралттай хүчилтөрөгчийн эмчилгээ нь шархны хурдан эдгэрэлт, цусны эргэлтийн асуудалтай “trouble wound”-ийг эмчлэхэд тустай гэдгийг сайн мэднэ. Иймд гоо сайхны мэс заслын дараа өндөр даралттай хүчилтөрөгчийн эмчилгээ нь мэс заслын дараах үйлчлүүлэгчийн хурдан эдгэрэлтэд тустай байж чадна.
Арьс арчилгааны мэргэжилтэн, хөлийн арчилгааны мэргэжилтэн ажилладаг гоо сайхны мэс заслын эмнэлэг байхгүй. Бусад гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд үйлчлүүлэгчийг LED төхөөрөмж дор хэвтүүлж, эсвэл координаторуудын хийдэг өндөр давтамжтай массаж хийх зэрэг нь дараах арчилгааны бүх үйлчилгээнд багтдаг. Стариум-д үзүүлж буй мэргэжлийн арьс арчилгаа, хөлийн арчилгаа зэрэг нь хаван болон хөхрөлийг арилгах тусгай хөтөлбөр болж чадна.
Лимфийн сувгийн эмчилгээ болон лимфийн эргэлтийг сайжруулах тос санал болгодог гоо сайхны мэс заслын эмнэлэг байхгүй тул эдгээр нь сайн дараах арчилгааны хөтөлбөр болдог.